ТОРОНТОГИЙН НААДАМД МОНГОЛЫН ТУХАЙ СЭДЭВТЭЙ ХОЁР КИНО ӨРСӨЛДӨЖ БАЙНА

661

ТОРОНТОГИЙН НААДАМД МОНГОЛЫН ТУХАЙ СЭДЭВТЭЙ ХОЁР КИНО ӨРСӨЛДӨЖ БАЙНА

 

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл "Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийв. Киноны нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцов.

Түүнчлэн тус киног есдүгээр сарын 23, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын "Calgary International Film Festival”-д толилуулахаар төлөвлөж байна. Киноны нээлтэд кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцохоос гадна үзэгчдэд зориулж монгол үндэсний хөгжмийн тоглолтоор бэлэг барих юм байна.

Тэгвэл Торонтогийн кино наадмын хүүхдийн киноны төрөлд Монголын бүргэдийн анчин охины тухай өгүүлэх "The Eagle Huntress” хэмээх Отто Беллийн найруулсан баримтат киног мөн толилуулав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>