Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насныхан байна Эрүүл мэнд 23-04-2026, 10:16 175 Хуваалцах Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд өөрсдөө вакцин хийлгэх боломжгүй. Тэгвэл тэднийг хэн хамгаалах вэ? Бид Дархлаатай хүн ам. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад—ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна. Иймээс: Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт юм. 175 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 3-08-2022, 10:43 Дархлаажуулалтын 31 цагт 161 эмч, ажилтан хүүхдийн вакцин хийж байна… 20-10-2021, 15:37 Pfizer-ийн вакцин 12-18 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 93%-иар бууруулдаг… 10-09-2021, 09:37 11-ээс доош насныханд Даваа гаригаас томуугийн эсрэг вакцин хийнэ… 5-05-2021, 13:48 “Синофарм”-ын вакцин энэ сарын 15-ны дотор бүртгэгдэнэ"… 19-09-2016, 15:25 Улаанбурханы вакцин хийж эхэллээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.