Processing, Please wait...
  • Likes
  • Followers
  • Followers
  • Subscribe
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

Ene.mnEne.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Хүмүүс
  • Фото
  • Видео
  • Зөвлөгөө
  • Технологи
  • Эрүүл мэнд
Ene.mn
    Ene.mn » Гол мэдээ » АН-ын гишүүдийн тоо 17 мянгад хүрээд зогсчээ. Яагаад?

АН-ын гишүүдийн тоо 17 мянгад хүрээд зогсчээ. Яагаад?

Гол мэдээ, Улс төр
4-01-2017, 13:41
946
Хуваалцах

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд санал хураалтаар өндөрлөх бол санал хураалтад оролцох эрх бүхий гишүүдийн бүртгэл ердөө хоёр хоногийн дараа буюу 6-нд хаагдах гэж байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлд ердөө 17 мянган гишүүн бүртгүүлээд байгаа аж. Нэг үгээр хэлбэл, 17 мянган хүний санал дотор Ардчилсан намын даргыг сонгох гэж байна. Албан ёсны бүртгэлээр 160 мянга орчим гишүүнтэй гэж мэдээлэгддэг үндэсний хэмжээний намын хувьд 17 мянга гэдэг чамлалттай бөгөөд хачирхалтай тоо.
Улс төрийн нэг нам, тэр дундаа ялагдсан нам өөрсдийн даргаа хэдэн хүний саналаар сонгох нь олон нийтэд хамаагүй мэт боловч Ардчилсан намын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь тийм ч жижиг асуудал биш юм. Яагаад гэвэл Монгол Улсын төрийн бодлого, хувь заяаг тодорхойлолцож ирсэн, цаашид ч тодорхойлох Ардчилсан намын дарга хэн байх нь, хэрхэн ямар зарчмаар сонгогдох нь эцсийн дүндээ төр улсын хэрэг гэж хэлэхэд сүржигнэл болохгүй биз ээ. Тийм ч учраас Ардчилсан намын даргад хэн нэр дэвшиж байгаагаас дутахгүйгээр хэний саналаар сонгох гэж буй нь чухал асуудал юм. 
Ардчилсан намын гишүүдийн саналаар даргыг сонгох нь мэдээж боловч гишүүд гэдэг хэн юм бэ, саналаа өгөх гэж байгаа гишүүдийн тоо яагаад 17 мянгаар хязгаарлагдаж байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Тэгвэл саналын эрхээ авахын тулд тус намын гишүүд энэ сарын 6-наас өмнө бүртгэлд хамрагдах ёстой ч энэхүү "түүхэн үүрэг” бүхий бүртгэлийг гишүүдийн сайн дурын үндсэн дээр биш өнөө л фракц бүлэглэлүүд нь сурсан зангаараа хор найруулгаар зохион байгуулааад эхэлжээ. Тодруулбал, тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намд одоо бүртгэлтэй байгаа гишүүдийн олонхи нь сунгаанд нэр дэвшигчдээс хэнийг дэмжих магадлалтай байна вэ гэдгийг харгалзан бүртгэлийг нээж, хааж "тоглож” байгаа юм байна. 
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд болсон намын Их хуралд хэн төлөөлөгчөөр сонгогдон оролцохыг шийдсэн орон нутгийн нам, үүрийн дарга нар өдгөө намын даргын сунгаанд санал өгөх эрхтэй гишүүдэд хэн, хэн багтахыг мөн л багцалж байна гэсэн үг юм. Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн зарим нь тухайн аймаг, дүүргийн намын удирдлагуудыг алсаас хөдөлгөж, өөрийнх нь төлөө саналаа өгөх гишүүдийг бүртгэлд хамруулах, өөр нэр дэвшигчид элэгтэй хэсгийг бүртгэлийн гадна үлдээх хорыг найруулж эхэлсэн сурагтай. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам дотор давуу эрх мэдэл, давамгай хүчтэй явж ирсэн Алтангадас, Шонхор фракцийнхан л өөрсдийн нэр дэвшигчдийн төлөө энэ технологийг хэрэглэж чадна гэдэг нь ч нуух зүйл биш. Шуудхан хэлэхэд, орон нутгийн намыг өөрсдийн төлөө хөдөлгөх, гишүүдийн бүртгэл дээр ажиллах тооцоог хийж байгаа хоёр нэр дэвшигч бий гэсэн үг. Одоогоор гишүүдийн бүртгэлийг хамгийн хатуу чандаар хааж байгаа нь Баянзүрх, Баянгол дүүрэг бол хамгийн их хэл ам дагуулж байгаа нь Хан-Уул дүүрэг гэсэн мэдээлэл байна. 
Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын хувьд С.Эрдэнийн "гарын үсэг”-тэй хүмүүс олонх учраас энэ цул бүтцээ хадгалж байгаад санал хураалтаар түүнийг гаргаж ирэх тооцоотой. Харин Төв аймгийн Ардчилсан намын хувьд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа учраас одоогийн бүрэлдэхүүн дээр санал хураалт явуулах тохироотой. Гэх мэтээр тухайн орон нутгийн намын дарга Алтангадас, Шонхор хоёрын алийг дэмжиж байгаагаас гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хувь заяа, цаашлаад санал хураалтын дүн хамаарах нь тодорхой болжээ. Угаасаа өнгөрсөн найман жилд Ардчилсан намын удирдлага тогтвортой байж ирсний цаад шалтгаан нь орон нутаг болоод намын бусад бүтцэд Алтангадас, Шонхорын хүчний харьцаа тэнцсэн явдал байсан. Тэрхүү хүчний харьцаа тэнцсэн үеэс л Ардчилсан нам ротацийн сонгуулиа явуулахаа больж, эрх мэдлийн хуваарилалт энэ хоёрын тохиролцоогоор шийдэгдэх болсон. Ардчилсан намын шинэ даргын сонгуулийг ч бас л хуучин хөл, бүтцээ ашиглах замаар дээрх хоёр фракци шийдэх гэж байна гэсэн таамаглалыг ажиглагчид хэлж байна. Ардчилсан намыг алдаа руу хөтөлсөн өмнөх удирдлагуудаасаа эгэл жирийн гишүүд нь өнөөдөр ч татгалзах хүсэлгүй, тэнхэлгүй байна гэвэл худлаа. Харин тиймгүй бол намынхаа үүр, хороод дээр очиж бүртгэлдээ хамрагдах, хэн нэгний ятгалгаас хамааралгүйгээр саналаа өгөх эрмэлзэл, итгэл үнэмшлээ илэрхийлэх шаардлага Ардчилсан намын мянга, мянган гишүүдэд одоо л тулгарч байгаа юм биш үү. Тэд яавч, яагаад ч ердөө 17 мянга биш гэдэгт итгэлтэй байна. 
Сүүлийн асуулт. Зарчим бөгөөд зам нь хуучнаараа байхад энэ намд шинэ үе, шинэчлэл жам ёсоороо төрж гарах найдлага үнэндээ бий гэж үү?


946
Хуваалцах Facebook Twitter

Санал болгох

6-12-2016, 10:30

Шинэчлэлийн гараан дээрх АН…

18-11-2016, 14:32

Ж.Батзандангийн PR нь З.Амаржаргал уу?…

8-09-2016, 14:43

Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна…

10-08-2016, 09:49

Ардчилсан намын дарга ХЭН БОЛОХ вэ…

16-01-2015, 11:16

АРДЧИЛСАН намын дарга, генсекээ огцоруулж ЗАСАГ унагах тэмцэл бослогод ГИШҮҮД нь нэгдлээ...…

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.

Шинэ мэдээ Их уншсан Сэтгэгдэл

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

Өнөөдөр, 10:00

Б.Болдсайхан эмчийн хийсэн Киргиз охины хагалгаа амжилттай болжээ

Өчигдөр, 13:37

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өчигдөр, 12:21

AI биднийг орлох уу, эсвэл чөлөөлөх үү?

Өчигдөр, 10:13

ЦЕГ: Төв аймагт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж байна

Өчигдөр, 10:11

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өчигдөр, 10:07

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

28-04-2026, 16:26

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана

28-04-2026, 15:10

Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ

27-04-2026, 17:03

8600 хүн нэг удаа хэрэглэх мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнийг баривчилжээ

27-04-2026, 10:27

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

27-04-2026, 09:40

Пакистанд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 17 хүн амиа алджээ

24-04-2026, 16:58

Н.Туяа: Хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд том дэмжлэг болохоос гадна худалдааны эргэлт нэмэгдэж ажил эрхлэлт, бизнест эергээр нөлөөлнө

24-04-2026, 14:00

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

24-04-2026, 11:12

Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ

24-04-2026, 10:22

Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэрийг баталжээ

23-04-2026, 10:52

Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насныхан байна

23-04-2026, 10:16

ГИХГ: Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон

23-04-2026, 09:52

ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

22-04-2026, 17:28

Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

22-04-2026, 17:20

К.Токаев : "Silk way star” олон улсын шоунд Монголын дуучин И.Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд их дотно санагдсан

22-04-2026, 14:15

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо

22-04-2026, 13:31

Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ

22-04-2026, 10:18

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт дуусна.

21-04-2026, 12:14

Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга болжээ

21-04-2026, 12:03

Дорнод аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

21-04-2026, 10:47

Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан, хахууль авсан, хуурамч тогтоол үйлдэж бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүллээ

21-04-2026, 10:11

Эпштейний файлуудад ил болсон Монголын ерөнхийлөгч асангуудын нууц холбоо

20-04-2026, 17:21

Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна

20-04-2026, 12:21

Ормузын хямрал хууль дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын хэврэг талыг харууллаа

20-04-2026, 09:49

Ерөнхий сайдын “Хаан жимс” амралт ариун Туулыг ингэж бохирдуулж байна

7-07-2014, 22:31

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

Өнөөдөр, 10:00

Б.Болдсайхан эмчийн хийсэн Киргиз охины хагалгаа амжилттай болжээ

Өчигдөр, 13:37

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өчигдөр, 12:21

AI биднийг орлох уу, эсвэл чөлөөлөх үү?

Өчигдөр, 10:13

ЦЕГ: Төв аймагт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж байна

Өчигдөр, 10:11

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өчигдөр, 10:07

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

28-04-2026, 16:26

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана

28-04-2026, 15:10

Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ

27-04-2026, 17:03

Хамгийн аюултай 37 хүнсний бүтээгдэхүүнтэй танилцана уу!

9-07-2015, 14:55

Энэ үнэн үү

6-08-2014, 17:54

Цочирдуулсан баримтууд

25-10-2014, 17:09

“Miss Mongolia 2014″ тэмцээний булхайг оролцогч нь илчлэв

23-10-2014, 10:34

Биеэ үнэлэгч /эротик өгүүллэг +18/

25-11-2014, 10:04

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим

24-10-2014, 21:25

Хангайн бүсийн скаутын анхдугаар майхант зуслан цугларалт

12-06-2023, 13:56

Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан дүр төрх

14-06-2023, 15:18

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаярын аймшигтай бичлэг

31-07-2014, 10:19

Эхнэрээсээ салсан залуугийн 20 зөвлөмж дэлхийг шуугиулж байна

17-07-2014, 13:27
>
>
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Хүмүүс
  • Фото
  • Видео
  • Зөвлөгөө
  • Технологи
  • Эрүүл мэнд
© 2018 - Ene.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлэгч: Aureola
Sign in

Welcome, Login to your account.

Forget password?
Sign in

Recover your password.

A password will be e-mailed to you.