Processing, Please wait...
  • Likes
  • Followers
  • Followers
  • Subscribe
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

Ene.mnEne.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Хүмүүс
  • Фото
  • Видео
  • Зөвлөгөө
  • Технологи
  • Эрүүл мэнд
Ene.mn
    Ene.mn » Гол мэдээ » АН-ын гишүүдийн тоо 17 мянгад хүрээд зогсчээ. Яагаад?

АН-ын гишүүдийн тоо 17 мянгад хүрээд зогсчээ. Яагаад?

Гол мэдээ, Улс төр
4-01-2017, 13:41
984
Хуваалцах

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд санал хураалтаар өндөрлөх бол санал хураалтад оролцох эрх бүхий гишүүдийн бүртгэл ердөө хоёр хоногийн дараа буюу 6-нд хаагдах гэж байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлд ердөө 17 мянган гишүүн бүртгүүлээд байгаа аж. Нэг үгээр хэлбэл, 17 мянган хүний санал дотор Ардчилсан намын даргыг сонгох гэж байна. Албан ёсны бүртгэлээр 160 мянга орчим гишүүнтэй гэж мэдээлэгддэг үндэсний хэмжээний намын хувьд 17 мянга гэдэг чамлалттай бөгөөд хачирхалтай тоо.
Улс төрийн нэг нам, тэр дундаа ялагдсан нам өөрсдийн даргаа хэдэн хүний саналаар сонгох нь олон нийтэд хамаагүй мэт боловч Ардчилсан намын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь тийм ч жижиг асуудал биш юм. Яагаад гэвэл Монгол Улсын төрийн бодлого, хувь заяаг тодорхойлолцож ирсэн, цаашид ч тодорхойлох Ардчилсан намын дарга хэн байх нь, хэрхэн ямар зарчмаар сонгогдох нь эцсийн дүндээ төр улсын хэрэг гэж хэлэхэд сүржигнэл болохгүй биз ээ. Тийм ч учраас Ардчилсан намын даргад хэн нэр дэвшиж байгаагаас дутахгүйгээр хэний саналаар сонгох гэж буй нь чухал асуудал юм. 
Ардчилсан намын гишүүдийн саналаар даргыг сонгох нь мэдээж боловч гишүүд гэдэг хэн юм бэ, саналаа өгөх гэж байгаа гишүүдийн тоо яагаад 17 мянгаар хязгаарлагдаж байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Тэгвэл саналын эрхээ авахын тулд тус намын гишүүд энэ сарын 6-наас өмнө бүртгэлд хамрагдах ёстой ч энэхүү "түүхэн үүрэг” бүхий бүртгэлийг гишүүдийн сайн дурын үндсэн дээр биш өнөө л фракц бүлэглэлүүд нь сурсан зангаараа хор найруулгаар зохион байгуулааад эхэлжээ. Тодруулбал, тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намд одоо бүртгэлтэй байгаа гишүүдийн олонхи нь сунгаанд нэр дэвшигчдээс хэнийг дэмжих магадлалтай байна вэ гэдгийг харгалзан бүртгэлийг нээж, хааж "тоглож” байгаа юм байна. 
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд болсон намын Их хуралд хэн төлөөлөгчөөр сонгогдон оролцохыг шийдсэн орон нутгийн нам, үүрийн дарга нар өдгөө намын даргын сунгаанд санал өгөх эрхтэй гишүүдэд хэн, хэн багтахыг мөн л багцалж байна гэсэн үг юм. Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн зарим нь тухайн аймаг, дүүргийн намын удирдлагуудыг алсаас хөдөлгөж, өөрийнх нь төлөө саналаа өгөх гишүүдийг бүртгэлд хамруулах, өөр нэр дэвшигчид элэгтэй хэсгийг бүртгэлийн гадна үлдээх хорыг найруулж эхэлсэн сурагтай. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам дотор давуу эрх мэдэл, давамгай хүчтэй явж ирсэн Алтангадас, Шонхор фракцийнхан л өөрсдийн нэр дэвшигчдийн төлөө энэ технологийг хэрэглэж чадна гэдэг нь ч нуух зүйл биш. Шуудхан хэлэхэд, орон нутгийн намыг өөрсдийн төлөө хөдөлгөх, гишүүдийн бүртгэл дээр ажиллах тооцоог хийж байгаа хоёр нэр дэвшигч бий гэсэн үг. Одоогоор гишүүдийн бүртгэлийг хамгийн хатуу чандаар хааж байгаа нь Баянзүрх, Баянгол дүүрэг бол хамгийн их хэл ам дагуулж байгаа нь Хан-Уул дүүрэг гэсэн мэдээлэл байна. 
Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын хувьд С.Эрдэнийн "гарын үсэг”-тэй хүмүүс олонх учраас энэ цул бүтцээ хадгалж байгаад санал хураалтаар түүнийг гаргаж ирэх тооцоотой. Харин Төв аймгийн Ардчилсан намын хувьд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа учраас одоогийн бүрэлдэхүүн дээр санал хураалт явуулах тохироотой. Гэх мэтээр тухайн орон нутгийн намын дарга Алтангадас, Шонхор хоёрын алийг дэмжиж байгаагаас гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хувь заяа, цаашлаад санал хураалтын дүн хамаарах нь тодорхой болжээ. Угаасаа өнгөрсөн найман жилд Ардчилсан намын удирдлага тогтвортой байж ирсний цаад шалтгаан нь орон нутаг болоод намын бусад бүтцэд Алтангадас, Шонхорын хүчний харьцаа тэнцсэн явдал байсан. Тэрхүү хүчний харьцаа тэнцсэн үеэс л Ардчилсан нам ротацийн сонгуулиа явуулахаа больж, эрх мэдлийн хуваарилалт энэ хоёрын тохиролцоогоор шийдэгдэх болсон. Ардчилсан намын шинэ даргын сонгуулийг ч бас л хуучин хөл, бүтцээ ашиглах замаар дээрх хоёр фракци шийдэх гэж байна гэсэн таамаглалыг ажиглагчид хэлж байна. Ардчилсан намыг алдаа руу хөтөлсөн өмнөх удирдлагуудаасаа эгэл жирийн гишүүд нь өнөөдөр ч татгалзах хүсэлгүй, тэнхэлгүй байна гэвэл худлаа. Харин тиймгүй бол намынхаа үүр, хороод дээр очиж бүртгэлдээ хамрагдах, хэн нэгний ятгалгаас хамааралгүйгээр саналаа өгөх эрмэлзэл, итгэл үнэмшлээ илэрхийлэх шаардлага Ардчилсан намын мянга, мянган гишүүдэд одоо л тулгарч байгаа юм биш үү. Тэд яавч, яагаад ч ердөө 17 мянга биш гэдэгт итгэлтэй байна. 
Сүүлийн асуулт. Зарчим бөгөөд зам нь хуучнаараа байхад энэ намд шинэ үе, шинэчлэл жам ёсоороо төрж гарах найдлага үнэндээ бий гэж үү?


984
Хуваалцах Facebook Twitter

Санал болгох

6-12-2016, 10:30

Шинэчлэлийн гараан дээрх АН…

18-11-2016, 14:32

Ж.Батзандангийн PR нь З.Амаржаргал уу?…

8-09-2016, 14:43

Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна…

10-08-2016, 09:49

Ардчилсан намын дарга ХЭН БОЛОХ вэ…

16-01-2015, 11:16

АРДЧИЛСАН намын дарга, генсекээ огцоруулж ЗАСАГ унагах тэмцэл бослогод ГИШҮҮД нь нэгдлээ...…

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.

Шинэ мэдээ Их уншсан Сэтгэгдэл

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Өнөөдөр, 09:13

Дүүжин замын тээврийн $51 саяын зээлийн өрийг 2038 оноос төлж эхэлнэ

20-06-2026, 10:46

Эбола халдвар Европ, Ази руу хэзээ орж ирэхийг тооцоолжээ

19-06-2026, 15:16

Калифорнид бөмбөгдөгч онгоц сүйрч, багийн 8 гишүүн амь үрэгдэв

19-06-2026, 11:09

"Йемений хүн аалз" галт уулын тогоонд унаж нас баржээ

19-06-2026, 10:39

Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөнөөс төрийн түшээдэд гурван асуулт бүхий асуулга хүргүүллээ

18-06-2026, 17:54

Халуун ус: Энэ сарын 15-28-ны хооронд хязгаарлагдах байршлууд

18-06-2026, 10:42

“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

17-06-2026, 15:58

Путин, Ши Жиньпин хоёрын нөхөрлөлийн цаана

17-06-2026, 09:53

ТАНИЛЦ: Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтын ХОМ

16-06-2026, 20:18

Жижиг байрыг цэлгэр харагдуулах 10 ухаалаг арга

16-06-2026, 19:20

Г.Дамдинням сайдын тушаалаар Халзанбүргэтэй төслийг зогсоожээ

16-06-2026, 18:49

Т.Амарзаяа: Нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой, цаана нь төрийн өмчит компаниудын хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна

16-06-2026, 16:39

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16-06-2026, 15:47

Ши Жиньпин Монголд айлчилна

16-06-2026, 13:40

Буйр нуурт задгай усанд сэлэлтийн олон улсын тэмцээнийг зохион байгуулна

16-06-2026, 12:35

"The MongolZ" баг IEM Cologne Major-2026 тэмцээнийг гуравдугаар шатнаас өндөрлүүллээ

16-06-2026, 12:18

Хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх тоглолтын ХУВААРЬ, ҮР ДҮН, ХЭСГИЙН мэдээллийг харуулдаг боллоо

16-06-2026, 12:09

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ

16-06-2026, 11:41

Нас барах, тахир дутуу болох эрсдэлээс сэргийлцгээе!

12-06-2026, 11:42

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

10-06-2026, 12:32

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

8-06-2026, 15:27

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

8-06-2026, 15:11

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд 2-3 цагийн хугацаанд авто зогсоолыг үнэгүй ашиглана

8-06-2026, 13:26

Баян айлын хөвгүүдийн бяраа гаргасан хэрэг шүүх танхимд "замхрав"

8-06-2026, 12:02

₮1.9 тэрбумын төсөвт өртөгтэй Нарны хорооллыг Алтай хотхонтой холбосон авто зам ашиглалтад оржээ

8-06-2026, 10:59

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

8-06-2026, 09:45

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

5-06-2026, 12:49

УДЭТ-ын дэргэдэх гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ийн зөвшөөрлийг хүчингүй болгожээ

4-06-2026, 16:09

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

4-06-2026, 09:26

Ерөнхий сайдын “Хаан жимс” амралт ариун Туулыг ингэж бохирдуулж байна

7-07-2014, 22:31

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Өнөөдөр, 09:13

Дүүжин замын тээврийн $51 саяын зээлийн өрийг 2038 оноос төлж эхэлнэ

20-06-2026, 10:46

Эбола халдвар Европ, Ази руу хэзээ орж ирэхийг тооцоолжээ

19-06-2026, 15:16

Калифорнид бөмбөгдөгч онгоц сүйрч, багийн 8 гишүүн амь үрэгдэв

19-06-2026, 11:09

"Йемений хүн аалз" галт уулын тогоонд унаж нас баржээ

19-06-2026, 10:39

Бүх Монголчуудын Оюу Толгой хөдөлгөөнөөс төрийн түшээдэд гурван асуулт бүхий асуулга хүргүүллээ

18-06-2026, 17:54

Халуун ус: Энэ сарын 15-28-ны хооронд хязгаарлагдах байршлууд

18-06-2026, 10:42

“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

17-06-2026, 15:58

Путин, Ши Жиньпин хоёрын нөхөрлөлийн цаана

17-06-2026, 09:53

Хамгийн аюултай 37 хүнсний бүтээгдэхүүнтэй танилцана уу!

9-07-2015, 14:55

Энэ үнэн үү

6-08-2014, 17:54

Цочирдуулсан баримтууд

25-10-2014, 17:09

“Miss Mongolia 2014″ тэмцээний булхайг оролцогч нь илчлэв

23-10-2014, 10:34

Биеэ үнэлэгч /эротик өгүүллэг +18/

25-11-2014, 10:04

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим

24-10-2014, 21:25

Хангайн бүсийн скаутын анхдугаар майхант зуслан цугларалт

12-06-2023, 13:56

Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан дүр төрх

14-06-2023, 15:18

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаярын аймшигтай бичлэг

31-07-2014, 10:19

Эхнэрээсээ салсан залуугийн 20 зөвлөмж дэлхийг шуугиулж байна

17-07-2014, 13:27
>
>
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Хүмүүс
  • Фото
  • Видео
  • Зөвлөгөө
  • Технологи
  • Эрүүл мэнд
© 2018 - Ene.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлэгч: Aureola
Sign in

Welcome, Login to your account.

Forget password?
Sign in

Recover your password.

A password will be e-mailed to you.