АН-ын ХЭГ-ын 40 хүн ажилгүй болжээ
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Туваан намын бодлого шинэчлэлийн хүрээнд орон тооны цомхотгол хийж намынхаа Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан 40 орчим хүнийг халах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, З.Энхболдыг намын даргаар ажиллаж байх үеийн хүмүүсийг С.Эрдэнэ халах шийдвэр гаргасан гэсэн үг.
Одоогоор дотроо 5 газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа Ардчилсан нам шинэчлэгдэж, 7 газартайгаар бодлого боловсруулах гэнэ. Ямартай ч фракцилахгүй, эв нэгдлийг эрхэмлэнэ гэж намын дарга болсон С.Эрдэнэ намын Хэрэг эрхлэх газраа орвонгоор нь өөрчилж, өөрийн хүмүүсийг аваачих нь тодорхой боллоо.
Н.Гэрэл
Цензургүй.мн



