Хотын дарга Х.Нямбаатарын эсрэг MCS-ийн хүн турхирсанг Санжийн Баяр илчлэв
Ерөнхий сайд Г.Занданшатар, Хотын дарга Х.Нямбаатар нар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах үеэр “Юбикаб” компанийн захирал гэх Н.Отгонбаяр хэмээх залуутай таарч сүүлийн үед олны анхаарлыг татаад буй таксины асуудлаар ширүүхэн маргаад үүсгээд авсан. Энэхүү бичлэгийг үзсэн хүн бүхэн жирийн таксины жолооч л хотын даргад үгээ хэлж байна гэж ойлгоосон. Гэвч тэрхүү хүн нь MCS-ийн хүн болж таарлаа.
Тэдний маргаан Нийслэл 77 тэрбум төгрөгөөр такси үйлчилгээ эрхлэх гэж байна, хувийн хэвшлийнхэнтэй энэ салбарыг булаацалдаж байна гэж мэдээлж буйгаас үүдэлтэй эхэлсэн. Харин нийслэлд ийм их мөнгө байхгүй гэдгийг нийслэлийн Засаг дарга удаа дараа мэдээлсэн ч тусыг эс олсон гэх.


Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг ярьж байна” гэж тайлбарласаар байхад албаар мушгисаар байгаа нь энэ бүхний ард хэн нэгний өөр ашиг сонирхол байна уу гэх хардлагыг төрүүлж байна.
Учир нь тэдний шууд бичлэг дээр хэлсэнчлэн “Юбикаб” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь иргэн Н.Отгонбаяр биш байна. Тус компанийн жинхэнэ эзэн Жамбалжамцын Оджаргал аж.


Энэ бол та, бидний мэдэх М-Си-Эс группийн захирал мөн билээ. Энэ мэдээлэл “opendata” системд нээлттэй байна. Тэгвэл хотын даргыг огцруулъя гэж ярих хүртэл сэвж байгаа жинхэнэ зорилго юу вэ гэх асуултын хариулт одоогоор нууц бололтой. Хотын даргын эсрэг жагсана гэж байгаа нь өнөөх л М-Си-Эс группийн явуулга уу гэдгийг Ерөнхий сайд асан Санжийн Баяр хүртэл сошиалд үгээ хэлж Н.Отгонбаяр гэх залуугийн ард MCS байгаа гэдгийг тодхон илчилж орхив бололтой.

С.Баяр "Би жирийн иргэн гээд байгаа Отгонбаяр гэгч энэ нөхөр 2008 оноос Лу.Болдын туслах хийж, АН-аас ХУД-ийн ИТХ-д төлөөлөгч ч байсан байх. Дараа нь ХҮН намд ороод явж байсан. Өнөөдөр МАН-ын гишүүдийн өрөөгөөр хэсч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх бөгөөд MCS ийн 100 хувийн өмчлөлтэй UBcab компанийн захирал гээд өөрийгөө зарлаад явдаг. Би улстөрждөггүй гэх хэрнээ, хаана ч байхгүй 77 тэрбум төгрөгөөр нийслэл такси авах гэж байна хэмээн ор үндэсгүй худал мэдээлэл тараан олон нийтийг турхирч жагсаал цуглаан хийнэ гээд улс төржөөд явж байна. Олон түмэн тунгаана биз" гэв.




