ЭЕШ:Баганан код гэж юу вэ?

657

 

 ЭЕШ:Баганан код гэж юу вэ?

С.САРУУЛ

ЭЕШ орон даяар маргааш эхэлнэ. /2017.06.13/ Тодруулбал, энэ сарын 14-ны 12:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар нэгэн зэрэг эхлэх юм. Тэгвэл элсэгчдэд Боловсролын үнэлгээний төвөөс баганан код гэж юу, хэрхэн ашиглах зөвлөгөөг хүргэж байна.

Элсэгч шалгалтын анги танхимд ороод хянагч багшаас голоороо салахад бэлэн болсон хос баганан код авна. Шалгалтын хугацаа дуусмагц уг хос баганан кодын нэгийг хариултын хуудасны "Баганан код наах хэсэг"-т, нөгөөг гэрээний хуудасны "Баганан код наах хэсэг"-т тус тус наагаарай. Энэ нь тусгай нууцлал бүхий баримт бөгөөд наахгүй орхих, бусадтай солих, гэмтээх зэргээс үүдэлтэй хохирлыг тухайн шалгуулагч хариуцдаг болохыг анхаараарай.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>