Жессика Альба жирэмсэн
Хэд хоногийн өмнө наранд шарлагын газарт байхад нь үл мэдэг "таргалсан” зургийг нь гэрэл зурагчид авсаны дараа жирэмсэнээ нуугаад нэмэргүй гэдгээ ойлгосон Жессика Инстаграм хуудсандаа удахгүй гуравдахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буйгаа бичжээ.
9 настай охин Онор нь нэгийн тоо, 6 настай Хэвен хоёрын тоо, харин өөрөө гурвын тоо барьсан гэрэл зургийнхаа дор "Кэш бид хоёр удахгүй цөөнх болно” гэж бичсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn



