Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй Улс төр 26-07-2017, 13:03 818 Хуваалцах 2016 оны орон нутгийн сонгуульд МАН улс орон даяар үнэмлэхүй ялалт байгуулж аймаг сум дүүргүүдэд МАН-ын засаг тогтож ажилдаа орсон бол нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол гэсэн гурван дүүрэгт АН ялалт байгуулж засагаа авсан бол Баянзүрх дүүрэг дээр сонгуулийн маргааны асуудал үүсээд шүүхийн байгууллагаар яваад 9 сарын нүүрийг үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн 6-р сард улсын дээд шүүхийн шийдвэр гарч Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Дээд шүүхийн шийдвэр эцсийн байдаг бөгөөд Баянзүрх дүүргийн МАН-ын хороо шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч одоо Дүүргийнхээ ИТХ-д бүлэгээ байгуулж 19 төлөөлөгчөө ажилд нь оруулах хэрэгтэй болов уу. Баянзүрх дүүргийн МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч 19 хорооноос сонгогдсон нь мэдээж одоо хороод тус бүр дээр иргэдийн нийтийн хурал зарлагдаж хороон засаг дарга ИНХ-ын дарга нараа томилж байгаа энэ цаг үед Баянзүрх дүүргийн МАН нэг ч алхам хийхгүй байгаа нь гайхалтай... Эх сурвалж: www.ulsturch.mn 818 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 27-06-2017, 11:39 Баянзүрх дүүрэгт жишиг гудамжууд нэмэгдсээр байна… 28-04-2017, 18:42 Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо… 25-11-2016, 14:25 Д.Пүрэвдавааг дүүргийн Засаг даргад дэмжлээ… 7-11-2016, 11:29 Баянзүрх дүүргийн иргэдийн сонголт эрх баригчдад таалагдахгүй байгаа бололтой… 10-08-2016, 10:47 Баянзүрх дүүрэгт 93 настай эмээг дээрэмдсэн хэрэг гарчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.