М.АНХЦЭЦЭГ АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
Тухайлбал, Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт гаргалаа. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо.
Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа юм. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байна.




