Том Крузын амрагууд хэн байв?
Холливуудын алдарт жүжигчдийн нэг Том Крузын амьдралд 33 гэдэг тоо тун зохимжгүй байдаг гэнэ. Ингэж нэрлэсний учир нь амьдралынхаа туршид гурван удаа гэрлэж байсан бөгөөд түүний эхнэрүүд бүгд 33 настай байхдаа салжээ. Шашин шүтлэгтэй холбоотой сэт санагдаж байвч Том Круз сайентологи шашинтай нэгэн гэнэ. Уг шашинд 33 гэх тоо тун чухал утгыг агуулдаг гэнэ. Том Крузийн анхны эхнэр Мими Рожерс Том Крузтэй 1983 онд гэрлэж амьдралаа холбож байсан түүхтэй. Энэ үед 31 настай байсан ч хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан буюу 33 настай байхдаа Том Крузээс салсан байна.






