АВСТРАЛИЙН КОМПАНИУДЫН АШИГ ӨСЧЭЭ
Үйлдвэрлэлийн нийт ашиг 1,5 орчим хувиар өснө хэмээн таамаглаж байсан хэдий ч 2017 оны арванхоёрдугаар сар хүртэлх гурван сард 2,2 хувиар өссөн нь Австралийн Статистикийн товчооноос нийтэлсэн тайлангаас харагдаж байна.
Нийтийн хоолны болон хүнсний үйлчилгээний салбарын ашиг өмнөх улиралд 0,1 хувиар буурч байсан бол зул сарын баярын ид ачааллын үеэр 18 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.



