Динозаврууд мөхсөн шалтгааны тухай шинэ онолыг дэвшүүлэв

650

 

Албан ёсны баримтаар динозаврууд 65 сая жилийн өмнө мөхжээ. Онолоор бол дэлхийд асар жижиг гараг унасан нь ингэж мөхөх шалтгаан болсон байна. Гэсэн ч Нью-Йорк муж улсын Олбанийн их сургуулийн эрдэмтэд огт өөр зүйл хэлснийг хэвлэлд мэдээлжээ. "Динозаврууд бага гараг унахаас өмнө үхэж эхэлсэн" гэж Олбанийн их сургуулийн хувьслын сэтгэл судлаач Гордон Гэллап хэлсэн байна.

Сэтгэл судлаачийн шавь нь байсан Балтиморын их сургуулийн мэргэжилтэн Майкл Фредерик түүний судалгааг дэмжжээ. Хортой ургамал ингэж сөнөх шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг тэд хийсэн байна. Динозаврууд ургамлын амтанд дасан зохицож, юу болохыг нь тодорхойлж чадаагүй учир ийм ургамал идсэнээр олонхи нь үхжээ.

Тэдний нотлож байгаагаар,бүрхүүлт урт ургамлууд нь динозавруудыг мөхөж эхлэхээс өмнө бий болсон байна.Эдгээр ургамлыг идсэн нь динозаврын ходоод-гэдэсний замыг хямраасан гэж Гордон Гэллап үзэж байгаа ажээ.

Харин шувуу болон матар л амьд үлдэж чадсан байна. Учир нь эдгээр амьтад таагүй мэдрэмж төрүүлсэн хоол тэжээлийг тоодоггүй рефлекстэй байжээ.

Бага гараг динозавруудыг устгасан гэх тэр баримтыг эрдэмтэд мэдээж няцаадаггүй ч, хортой ургамал динозаврын бие махбодид яалт ч үгүй нөлөөлснөөр энэ амьтны тоо толгой хорогдоход хүргэсэн байх талтай аж.

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>