“УЛААНБААТАР МАРАФОН-2018”-Д БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

1093

“УЛААНБААТАР МАРАФОН-2018”-Д БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээн нь сонирхогчийн  болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангилалаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17 , 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн , хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.

Мөн марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд 10000м , 21095м/хагас/  , 42195м /бүтэн/ зайн уралдаан болох бөгөөд 18-аас дээш насныхан оролцох боломжтой.

Бага насны хүүхэд , насанд хүрэгчид , хөгжлийн бэрхшээлтэй иргэд , гэр бүл болон  албан байгууллагын бүртгэл доорх штабуудад явагдах бол их дээд сургуулийн оюутан залуусын  бүртгэлийг Монголын Оюутны Холбооны байранд энэ сарын 14-ний өдрийг хүртэл явагдана.



МАРШРУТ







Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>