ЗАЙСАН ТОЛГОЙ “АВРАГДЖЭЭ”
Ээж, дүүгийн хамт "Эрдэнэт”-ийн суудлаар /галт тэрэг/ хотод ирээд, өглөө эрт дэлгүүр, хоршоо онгойсон зүйл байхгүй тул Зайсан толгой гарч байлаа. Олон жилийн өмнөх явдал л даа. Тэр үед л анх удаа Улаанбаатар хотыг бүтнээр нь тольдож, Зайсан толгойн шатыг нэг бүрчлэн тоолж билээ. Гайхамшигтай сайхан дурсамжууд холбогддог болохоор чөлөөт цагаараа Зайсан толгой дээр гарч сэтгэлээ сэргээх дуртай байсан.





