Хүүхэд хахсан үед авах арга хэмжээ Зөвлөгөө 28-09-2018, 17:59 678 Хуваалцах Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй тул эмнэлгийн тусламжид найдалтгүй юм. Иймийн тулд дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй. • Ухаантай байгаа эсэхийг шалга • Ухаантай байвал тайвшруул • Хахсан хүний ард гарч зогс • Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад • Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие рүүгээ шах • Хэвлийн шахалт хийхийн тулд дараах зааврыг баримтал Үүнд: • Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна • Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэвэрнэ • Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна • Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла • Хахсан зүйл гарахгүй байвал дээр үйлдлийг 3-5 удаа давтан хий • Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ. • Яаралтай эмнэлгийн тусламж дууд Нялх хүүхэд хахвал: • Хүүхдийг доош харуулан нэг гар дээрээ тавь. Гарын эрхий дунд хуруугаар хүүхдийн жавжнаас шахан долоовор хуруугаар хэлийг нь зөөлөн дар • 2 далны хооронд 5 удаа зөөлхөн алгад • Хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж яаралтай дуудаад хүүхдийг дээш харуулан гар дээрээ хэвтүүл • Өвчүүний голд долоовор дунд хурууг байрлуулан дээш чиглэлтэй зөөлөн шахна • Хүүхдийн амьсгал зогсож ухаан алдвал Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ. Эх сурвалж: "Эх хүүхдийн эрүүл мэндийн зөвлөгөө хуудас" 678 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 28-09-2018, 11:26 Хоолойн үрэвсэлт өвчнөөс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?… 26-09-2018, 15:33 Линзийг хэрхэн зөв хэрэглэх вэ?… 3-07-2018, 06:37 УСАНД ЖИВСЭН ХҮНД ЯМАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ… 24-04-2017, 12:06 Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна… 4-10-2016, 11:44 Чих илэхийн ач тус… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.