Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл хүнд даацын зам барих шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Таван толгой ордоос Гашуунсухайт боомт хүртэл 250 километр хүнд даацын авто замыг концессын гэрээгээр барих тогтоол гаргасан тухай ЗГХМОНХА-ны дарга мэдээллээ.
Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгөөр 2.5 жилийн дотор барьж дуусгаад төрд шилжүүлж өгөх юм байна.
Нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг энэ авто замын урсгал сайжирч, байгаль орчин, аюулгүй байдалд шууд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.



