Жеки Чан өөрийгөө үзэн яддаг

598
 

Жеки Чан өөрийгөө үзэн яддаг

 

Нэрт жүжигчин Жеки Чан кинонд бүтээсэн хошин атлаа эрэлхэг тулаанчийн дүрүүдээрээ олон арван сая хүний хайртай од нь болсон билээ. Хүүхдүүд төдийгүй томчууд ч түүнийг шүтэн биширдэг. Тэгвэл саяхан жүжигчин эр өөрийн нуугдмал амьдралыг харуулсан намтар зохиолоо хэвлүүлэн гаргажээ. Тэрхүү номдоо Чан өөрийгөө үзэн яддаг гэдгээ бичсэн байна. 

"Хэзээ ч бүү том бол” гэсэн нэртэй уг номд Жеки Чан хүүхдээ авч шидсэн, архины хамааралтай тэмцсэн, өөрийнхөө нэр алдрыг буруу зүйлд ашигласан зэргээ тодорхой бичжээ. Залуудаа Жеки их замбараагүй амьдралтай нэгэн байв. Олон тооны биеэ үнэлэгчидтэй нэр холбогдож, архинд донтож, хар тамхийг хэтрүүлэн хэрэглэж байсан гэнэ. Өөрийг нь мөрдөж мөшгидөг сэтгүүлчид болон гэрэл зурагчдад нударганы амт үзүүлэхээс буцдаггүй байжээ. 

Энэ талаараа Жеки "Би мөнхийн согтуу явдаг байсан. Үнэтэй машинаа мөргүүлчихнэ. Өдөржингөө шартсан амьтан явдаг байлаа. Би үнэхээр өөдгүй амьтан байсан юм шүү. Нэг удаа би уурандаа хүүгээ золтой л эрэмдэг амьтан болгочихоогүй. Түүнийг нэг гараараа шүүрч аваад, өрөөний нөгөө булан руу шидэж орхисон. Азаар тэр буйдан дээр унасан юм. Хэрвээ тэр хана руу нуруугаараа цохисон бол шууд л өөрөөл татанхай болох байсан биз” хэмээсэн байна. Түүний хүү дөрвөн жилийн өмнө хар тамхи худалдсан хэрэгт холбогдож зургаан жил шоронд хоригдох ялаар шийтгүүлж байв. Энэ бүхний хариуцлагыг ч мөн Жеки өөр дээрээ тохжээ. 

Харин тун саяхан найз бүсгүйтэйгээ гэрлэсэн охиныхоо талаар Жеки одоог хүртэл юу ч ярьдаггүй юм. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>