Эрүүдэн шүүсэн хэрэг ирэх сонгуулийн шоу болох уу?
…Учир мэдэх томоохон хуульчид энэхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” хэсэгт нэмээд "…Эрүүдэн шүүсэн болох нь илэрхий болсон бол” гэсэн заалт нэмээд л болчихоор гарц байгаа ажээ. Угаасаа эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагынхан, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынхан үзэцгээсэн. Олон нийтэд "өнгөт”-өөр ярьцгаачихсан. Ер нь бол эрүүдэн шүүсэн нь илэрхий болчихсон.
41.1.2-т "…шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн байдаг. Энэ зүйл заалтаар дээрх хоёр хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг шалгах боломжтой. Энэ дагуу хууль хүчний байгууллагын ажилтнууд баривчлагдаад байгаа юм.
Монгол Улсын Олон улсын гэрээнүүдийн нэг нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц байдаг. Гэтэл хууль маань дээрх байдлаар энэ асуудлыг орхигдуулсан байгаа юм.



