Дэлхийн янз бүрийн оронд хогийг хэрхэн боловсруулдаг вэ?
Боловсруулахад улам бүр хэцүү болж байгаа ер бусын их хог хаягдал нь өнөөгийн нийгмийн гол асуудлуудын нэг. Хүн ам нь өдөр бүр олон зуун мянган тонн хог гаргаж байгаа том хотууд болон эдгээрийн ойролцоохи нутгийн байдал хамгийн түвэгтэй нь юм. Ийм тохиолдолд өөрийн гэсэн арга барилаар ажилладаг хувийн компаниуд бий.
![]()
Зарим оронд цэвэрч байдлыг дэмжиж, хүмүүсийг эмх цэгцтэй байхад сургахын тулд хогийг хүлээн авах тусгай цэгүүдэд авчирч өгвөл залуучуудад мөнгө өгдөг байна. Харин Нидерландад "экологийн цэвэрч байдлын” систем нэвтрүүлж, хогийг ялгаж өгвөл, ахуйн үйлчилгээний төлбөр хийхэд хөнгөлөлт үзүүлдэг тусгай купон авч болдог гэнэ.

1.Япон улс хог боловсруулах талаар хамгийн их амжилт олж байгаа орны нэгэнд тооцлогддог. Энд барилгын хаягдлыг хэрэглэх арга нэвтрүүлж, үүгээр чимэглэлийн материал үйлдвэрлэж, хиймэл арал байгуулахад ашигладаг байна. Техникийн болон хоолны хуршсан тосоор био-түлш хийж, харин хуванцар савыг нийлэг даавуу хийхэд ашиглана. Газрын ховор элементүүд агуулсан бүх электрон барааг заавал боловсруулах ёстой гэнэ.


Швед улс шатдаг хогийг цахилгаан эрчим хүч болон дулаан үйлдвэрлэхэд ашигладаг аж. Тийнхүү хогоор ажилладаг 32 цахилгаан станцыг нэгэнт барьжээ. Ийм ийм арга хэрэглэх болсноор хөрш орнуудаас ч хог худалдан авдаг байна.
6.Орост хуванцар хаягдлыг боловсруулах завод барьж байна. Дулаалгын материал үйлдвэрлэх тусгай мяндас гаргаж авахын тулд хуванцар сав болон бөглөө боловсруулах хэд хэдэн үйлдвэр ажиллаж байгаа ажээ.
С.Инда



