УБЦТС ТӨХК-аас иргэдийг цахилгааны төлбөрөө цахимаар төлөхийг уриаллаа Мэдээ мэдээлэл, Нийгэм 11-03-2020, 17:37 547 Хуваалцах Дэлхий нийтээр тархаад буй корона вирусийн халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит компаниас нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хэрэглэгч болон дотоод дахь ажилтнуудын эрүүл ахуйн шаардлагын хүрээнд дараах уриалгыг гаргаж байна. Үүнд: Хэрэглэгч та хэрэглэгчдэд үйлчлэх төв эсвэл банканд оочирлон өөрийн болон дотнын хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулалгүйгээр тус байгууллагын my.tog.mn цахим үйлчилгээ болон "цахилгаан хэрэглэгч" утасны аппликэйшнийг ашиглан цахилгааны төлбөр төлөх, ажлын захиалга, санал хүсэлтээ өгөх, лавлагаа мэдээлэл авах боломжтойгоос гадна бүх банкны цахим үйлчилгээг өргөнөөр сонгон үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн хэрэглэгч та төлбөрийн үлдэгдэл болон дансны дугаарын мэдээллээ авахыг хүсвэл 13-7004 дугаарт өөрийн хэрэглэгчийн нууц кодыг илгээснээр авах боломжтой юм. Цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахын төлөөх их үйлсэд дэмжлэг үзүүлж хариуцлагатай хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. 547 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 28-02-2020, 20:20 УБЦТС ТӨХК-ийн салбар, нэгжүүд ажлын болон амралтын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна… 29-11-2019, 10:25 24 цагийн шуурхай ажиллагааны нэмэлт бригадууд ажиллаж эхэллээ… 20-07-2016, 17:18 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ… 17-08-2015, 13:48 Иргэд өндөр тарифаар цахилгааны төлбөрөө төлж байна гэв… 8-09-2014, 12:48 Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.