С.Баяраас зургаа, С.Баярцогтоос дөрвөн тэрбум төгрөгийг улсын орлого болгов
УЕПГ-аас жилийн хугацаанд хяналт тавьсан хэрэг зөрчил болон олон нийтийн анхаарлын төвд буй томоохон гэгддэг хэргүүдийн талаар мэдээлэл өгснийг тоймлон хүргэе.
Прокурорын байгууллагаас 2020 онд 2.256.125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467544 хэргээр өссөн байна. Зөрчлийн хэрэг шийдвэрлэх үйл явц хоёр хувиар өссөний дотор хэргийн 99 хувьд нь шийтгэл оногдуулж, 0.1 хувийг нь хэрэгсэхгүй болгожээ.Энэ дунд эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн буюу 2.125.899 болжээ.
Авлигын хэргийн 82.9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлсэн.



