Энэ онд 20 мянган эмэгтэйг хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна

8

Энэ онд 20 мянган эмэгтэйг хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна

 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 болон 40 насны нийт 45 мянган эмэгтэй байна. Үүнээс 2026 онд 20 мянган эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болсон хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулахаар болжээ. Энэ тухай Хавдар судлалын үндэсний төвийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболор мэдээллээ өглөө.Шинжилгээг нийслэлийн есөн дүүрэг 20 аймгийн хэмжээнд хийх аж.

Хүний папиллома вирус умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гол шалтгаант хүчин зүйл болдог аж. Тодруулж хэлбэл, шинжилгээгээр дээрх вирус илэрсэн тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл байна гэж үздэг. Иймээс шинжилгээ өгөхөд вирус илрэх юм бол эсийн шинжилгээ өгөх ёстой.  Энэ нь тухайн вирус биед ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэдгийг эсийн шинжилгээгээр тогтооно. Түүний дараа эмчилгээг хийнэ.

Мөн 40 настай шинжилгээ өгөхөд вирус илрээгүй бол 45 настайдаа эсийн илрүүлэг хийлгэнэ, харин 30 насанд вирус илрээгүй бол 40 насандаа вирусын шижилгээнд хамрагдах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>