ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

285
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 13 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Ази-Европын Дээд хэмжээний 13 дугаар уулзалт (АСЕМ) 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд "Хамтын өсөлтийн төлөө олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор цахим хэлбэрээр болж байна.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтыг Камбожийн Хаант Улс даргалж буй бөгөөд бүс нутгийн төдийгүй олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж, Ази, Европын 51 улсын төр, засгийн тэргүүн болон Европын Холбоо, АСЕАН-ы төлөөлөгчид оролцож байна.
Дээд хэмжээний уулзалтын Нэгдүгээр бүгд хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, "Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ АСЕМ нь Ази, Европыг нягтруулан ойртуулж, тус хоёр тив төдийгүй манай гарагийн улс орнууд, бүс нутаг, зон олны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй форум болохыг онцлоод Ази, Европ тивийн өндөр хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлэхийг уриалав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>