ОУАЭА цөмийн аюул заналыг нэрлэжээ

364

ОУАЭА цөмийн аюул заналыг нэрлэжээ

 

ВЕНА. /NHK/.
 Олон улсын атомын энергий агентлагийн /ОУАЭА/ өндөр албан тушаалтнууд Бельгийн нийслэл Вена хотноо даваа гарагт хуралдах үеэрээ цөмийн аюул заналыг тоймлон нэрлэжээ.
 
Тодруулбал, ОУАЭА-ийн удирдлагууд Европ дахь хамгийн том цөмийн станц Оросуудын гарт орсноос үүдэж болзошгүй нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тэд Украины Запорожье хот руу шинжээчдийн багаа илгээх хүсэлтэй байгаа ажээ.
 
ОУАЭА-ийн тэргүүн Рафаэль Гросси хэлсэн үгэндээ тэрбээр станцын аюулгүй байдлыг хянан шалгах шинжээчдэд зөвшөөрөл авах асуудлаар Украины, Оросын удирдагчидтай хэлэлцээ хийж байгаагаа онцолжээ. Оросын цэргүүд уг станцыг түрэмгийлэл эхэлснээс удалгүй бүсэлсэн юм. Р.Гроссигийн хэлснээр, Украины мэргэжилтнүүд Оросын удирдлага дор ажиллаж байгаа бөгөөд хангалттай сэлбэг хэрэгсэл байхгүй байна. Түүнчлэн цөмийн материалын талаарх мэдээллийг агентлагт өгөөгүй байна.
 
Р.Гросси болон түүний хамтран зүтгэгчид мөн Ираны цөмийн хөтөлбөрт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа улс орноо Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлах гэрээнээс гаргаж, тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авсан юм. ОУАЭА-ийн мэргэжилтнүүд тус гэрээг сэргээх хүсэлтэй байгаа боловч АНУ болон Европын зарим орон дахь холбоотнуудтай өрнүүлж буй хэлэлцээ нь мухардалд оржээ.
 
ОУАЭА-ийн тэргүүн мөн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар ярьсан байна. Түүний хэлснээр, БНАСАУ-ын эрх баригчид баруун өмнөд нутгийн Пунгери цөмийн туршилтын талбайн гарцуудын нэгийг нээсэн бөгөөд цөмийн туршилт явуулахаар бэлдэж байж магадгүй байна. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>