“Шаазгай” шиг цуглах цагийн шаардлага ирэв үү?!
Хойд хөрш маань Украинд "цэргийн тусгай ажиллагаа” явуулж байна. Дөрвөн сар боллоо. Ямартай ч үүнээс үүдсэн тогтворгүй байдал Монголд ч бас тодорхой доргилтуудыг өгч эхэлсэн. Хэзээ, яаж дуусахыг бүү мэд. Тэгвэл өмнөд хөрш маань Америктай албан ёсоор шөргөөцөлдөөд эхэллээ. Саяхан Сингапурт долоо хоногийн өмнө болж өнгөрсөн "Шангри Ла яриа хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ байдал ил болсон байна. Энэ талаар гурав хоногийн өмнө www.brookings.edu-д "Brookings Institution”-ийн судлаач Райан Хасс "Шангри-Ла яриа хэлэлцээний үеэрх Америк, Хятад хоёр тулаан” гэдэг томоохон нийтлэл бичжээ.
Түүнд нь "...Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Америкийн бүс нутгийн талаарх эерэг хандлагыг илэрхийлсэн. Хятадын Батлан хамгаалахын сайд генерал Вэй Фэнхэ Хятад улс Азийн ирээдүйд хэрхэн чухал байх, яагаад энэ нь аль ч улсын хувьд алдаа болох талаар анхаарлаа хандуулсан” гэжээ.
Хятадыг бүсэлж, хязгаарлах гэсэн Америкийн төлөвлөгөөг эсэргүүцэх”-ийг уриалав. Мөн тэрбээр "...Хятад улс Тайванийг тусгаар тогтнолд хүргэх аливаа хүчин чармайлтыг няцлах болно. Хэрэв сөргөлдөөнийг хүсч байвал Хятадын Ардын чөлөөлөх арми няцахгүйгээр эцсээ хүртэл тулалдах болно” гэж анхааруулав. Үүний зэрэгцээ, Вэй "...Энх тайвнаар нэгдэх нь Хятад улсын Тайванийн асуудлаарх нэн тэргүүний зорилго хэвээр байгаа. Хятад улс АНУ-тай харилцаагаа тогтвортой хөгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Энэ нь зарим талаар Хятад улс COVID-19-ийн хяналтаас болж де-факто хаалттай улс болсонтой холбоотой. Гэсэн хэдий ч Вашингтон Ази руу ихээхэн анхаарал хандуулж, Хятадтай хийх харилцааг харьцангуй нэн тэргүүнд тавихгүй байгаа нь Бээжинд дайсагналцаж, бүслэгдэх мэдрэмжийг төрүүлсэн байх магадлалтай” гэжээ.



