Аварга том матрын ходоодноос эрэгтэй хүний цогцос гарч иржээ

341

Аварга том матрын ходоодноос эрэгтэй хүний цогцос гарч иржээИндонез улсад голд сэлж байгаад алга болсон барилгачин залуугийн цогцос аварга том матрын ходоодноос гарч иржээ.

Йениман Бернард гэгч барилгачин залуу голд алга болсны дараа орон нутгийн иргэд цагдаагийн алба хаагчидтай эрлийн ажлыг эхлүүлжээ. Залуугийн сэлж байсан голд гэдэс нь хөөсөн аварга матрыг уснаас гарган авч, гэдсийг нь задлахад хүний цогцос гарч ирсэн байна. Дөрвөн метр урт матрын ходоодноос гарч ирсэн цогцос нь усанд унаж, алга болсон барилгачин Йениман Бернардынх болохыг тогтоосон байна. Түүнтэй хамтран ажиллагсад талийгаач ажлаа тараад, гол сэлж байсныг баталжээ. Гэрчүүдийн ярьснаар, золгүй эрийг завь руу гарч байхад нь матар дайрсан байна.

Орон нутгийн эрх баригчид ард иргэддээ хандан зөвшөөрөөгүй газар усанд орохгүй байхыг анхааруулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>