АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд айлчилж байна
Таван хүний бүрэлдэхүүнтэй шинэ төлөөлөгчдийн баг "АНУ Тайванийг дэмжиж байгааг дахин нотлох" зорилгоор тус аралд айлчилж байгаа бөгөөд "Тайванийн хоолой дахь тогтвортой байдал, энх тайвныг дэмжих болно" гэж мэдэгдэж байв.
Сенатор Эд Марки тэргүүтэй төлөөлөгчид Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн, Гадаад хэргийн сайд Жозеф Ву нартай айлчлалын үеэр уулзах юм. Уулзалтаар Тайванийн Гадаад харилцаа, үндэсний батлан хамгаалахын аюулгүй байдал, худалдааны асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву "Бээжин хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа ч АНУ Тайваньд эрчимтэй дэмжлэг үзүүлж буйд баяртай байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN



