Европын Холбоо болон АНУ-ын ОХУ-аас импортлох суурь металлын хэмжээ өслөө
Хориг арга хэмжээнүүдээс үл хамааран АНУ болон Европын орнуудын ОХУ-аас импортлох суурь металлуудын хэмжээ нэмэгджээ.
Энэ нь барууны орнууд ОХУ-д эдийн засгийн шахалт үзүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгааг харуулж байна. II улиралд Европын Холбоо болон АНУ-ын ОХУ-ын хөнгөн цагаан, никелийн импорт 70 хүртэл хувиар өсөж, 1.98 тэрбум ам.доллар хүрсэн гэж "Reuters” тооцоолжээ.
Барууны орнууд ОХУ-ын бараа, бүтээгдэхүүн, албан тушаалтнууд, компаниудын эсрэг үе шаттайгаар хориг тавьж байгаа юм. Хэдий тийм боловч суурь металлын экспортод нь хориг тавиагүй байна.
Bloombergtv.mn



