Хятад улс Тайвань руу довтолбол АНУ арлыг хамгаалахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ
ВАШИНГТОН. /CBS/. Хэрэв Хятад улс Тайвань руу халдан довтолбол АНУ арлыг хамгаалахаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрбээр энэ тухай "CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Америкийн удирдагч хэлэхдээ, Вашингтон хэдийгээр Тайваньтай хамтран ажиллаж байгаа боловч Хятадаас тусгаар тогтнохыг нь дэмжихгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.



