Жорж Флойдын хэргээс хойш 229 Африк гаралтай Америк хүн цагдаа нарт алагджээ
НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулганд Хятадын төлөөлөгч Америк зэрэг зарим улс орнуудын хууль хяналтын байгууллагуудын үндэстний цөөнхийн ард иргэдэд чиглүүлэн үйлдэж буй гадуурхсан шинжтэй гүйцэтгэх ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, Дурбаны тунхаг болон үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанчилан Жорж Флойдын мэт эмгэнэлт хэргийг дахин гаргахгүй байх дээр анхаарах ёстой гэв.
Статистикаас үзвэл Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж алснаас хойш нэг жилийн дотор Америкийн хэмжээнд хамгийн багадаа Африк гаралтай 229 Америк иргэд цагдаа нарын гарт амь насаа алджээ.
Америкийн нийгэмд үндэстний цөөнх бол зөвхөн сонгуулийн санал өгөх багаж төдий болсноос биш, тэдний эрхийг хамгаалах сонирхол Америкийн улс төрчид огт байхгүйг ч бас харуулж байна.



