Украинчуудад хотуудаас гарахыг уриалжээ

329

Украинчуудад хотуудаас гарахыг уриалжээ

 

Украины эрх баригчид томоохон хотуудын оршин суугчдад хандан зуухны галлагаатай хөдөө орон нутаг руу шилжихийг уриалжээ. Ингэснээр цахилгаан, ус, халаалтгүй суурин газруудын оршин суугчид өвлийг давах боломжтой гэнэ.

Үүнтэй зэрэгцэн Киев хотын эрх баригчид нэг мянган дулаацуулах байр бэлтгэх боломжтой гэж хотын захирагч Виталий Кличко мэдэгджээ. Оросын түрэмгийлэгчид Украины амин чухал дэд бүтэц рүү пуужингийн цохилт хийж байгаа тул цахилгаан, усан хангамж, халаалтын асуудлыг шийдэх арга зам эрэлхийлж байна гэж Кличко онцолсон байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мягмар гарагт мэдээлснээр, Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 хувьд онцтой гэмтэл учраад байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчин аравдугаар сарын 10-аас эхлэн Украинд пуужингийн цохилтууд өгч эхэлсэн билээ. Оросын тал Украины эрчим хүч, батлан хамгаалахын аж үйлдвэр, цэргийн удирдлага, харилцаа холбооны объектуудад цохилт өгч байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>