Тайвань Украинд хандив өгнө

342

Тайвань Украинд хандив өгнө

 

Литвийн Засгийн газрын хөрөнгө оруулалтын агентлаг болон Тайвань Украины сэргээн босголтод хандив өгчээ. Литвийн хөрөнгө оруулалтыг Бородиянка дахь сургууль, Ирпин дэх цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлахад зарцуулна гэж Төслийн удирдлагын төв агентлаг мэдэгджээ. Харин Тайванийн хандивыг боловсролын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.

Тайванийн Гадаад хэргийн дэд сайд Рой Чун Ли Вильнюс хотод хандивын арга хэмжээг танилцуулахдаа "Тайвань Украиныг өөр тив дэх өөрийн дүр төрх гэж харж байна. Бид хоёр хоёулаа хүч хэрэглэхээс буцдаггүй авторитар дэглэмтэй тулгарч байна. Хэрэв нэг өдөр  Хятадын  цэргийн сүрдүүлгийн түвшин нэмэгдвэл бид Украинд тусалж байгаа шигээ та бүхнээс тусламж хүсэх болно" хэмээжээ.

2022 онд Хятад улс Литватай дипломат харилцаагаа тасалсан. Үүний хариуд Европын холбоо Дэлхийн худалдааны байгууллагад хандаж, Хятадыг Европын холбооны нэгдсэн зах зээлийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна гэж буруутгасан. Энэхүү сорилтод АНУ, Их Британи, Австрали нэгдсан. Хятад улс өөрөө өөрийгөө удирддаг, ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг.

 https://news.yahoo.com/taiwan-donates-5-million-towards-121636263.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>