“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулж, санхүүжилт олгодог байх зохицуулалтыг бий болгоно.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх болон оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Иймд, инфляцыг хязгаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргах, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
-"Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.



