“Шижир алтан баг” хийж үзлээ

Сань Шин Дүй музейн дэргэд орших, эртний Шү нутгийн археологийг танилцуулахаар зорилго болгосон энэхүү бааз нь археологийн малтлагын орчныг сэргээн байгуулж, дуураймал малтлага, гар урлалын хөтөлбөрөөр дамжуулан археологи ба эртний Шү газрын түүхийг танилцуулдаг байна.

Аяллын багийнхан резиний хэвийг ашиглаж, хүн төрхтэй хүрэл баримлыг шохойгоор урлан, шижир алтан өнгөөр нүүрийг нь будаж, өөрөө гар бие оролцон “Алтан багт хүрэл хүн”-ийг бүтээцгээлээ.









