UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
Үзэгч та бүхэн “Дангина” уран сайхны киног 2026.05.05-аас бүх IPTV-гээс гэр бүлээрээ сонгон үзээрэй
Үндэсний өнгө төрх, соёлын өвийг дэлгэцийн хэлээр амилуулж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг туурвисаар ирсэн UBS телевизийн уран бүтээлчдийн ээлжит бүтээл “Дангина” уран сайхны киног та хамгийн ойроос хүлээн авч үзэх боломжтой болж байна. UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино тавдугаар сарын 5-наас эхлэн бүх IPTV платформоор цацагдаж эхлэх учраас үзэгч та бүхнийг тухлан сууж таалан үзэхийг урьж байна.
“Дангина” уран сайхны кино нь багагүй хугацаанд бүтсэн бөгөөд жилийн дөрвөн улирлын өнгө аясыг шингээн, хайр дурлал, өш хонзон зэрэг хүмүүн ертөнцийн мөн чанарыг цогцлоон харуулснаараа онцлог юм. Байгаль, цаг хугацаа, хүний сэтгэлийн уялдаа холбоог уран сайхны нарийн шийдлээр илэрхийлсэн нь энэхүү бүтээлийн давуу тал болж байна. Кинонд буриадын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц сэтгэлгээ, оюун санааны ертөнцийг туульсын арга хэлбэрээр өгүүлж, хайр дурлал, хорсол, уучлал, өгөөмөр сэтгэл, ухаант хандлагыг гүн гүнзгий илэрхийлжээ. Энэ нь үзэгчдэд, үндэсний үнэт зүйлсийг мэдрэх боломжийг ойртуулсан бүтээл болж чадсан юм. Кино театруудын дэлгэцнээ амжилттай гарсан “Дангина” уран сайхны кино Монгол орны өнцөг булан бүрт суугаа үзэгчиддээ илүү ойртон тавдугаар сарын 5-наас эхлэн бүх IPTV-гийн кино сангаар цацагдаж, үзэгчдэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа үзэх боломжийг бүрдүүлж байна.




