ӨНӨӨДӨР: "Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт"-ийн талаар мэдээлэл хийнэ

1418

 

09:30 цагт:
 Монгол, Чехийн хамтын ажиллагааны хүрээнд "Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хэрэгжүүлэх гэрээнд маргааш гарын үсэг зурах бөгөөд төслийн санхүүжилт болон төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулна. Арга хэмжээ БОНХАЖЯ-ны "Хаан танхим"-д болно. Утас 260718, 99906083


11:00 цагт: Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн хууль бус үйлдлийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: "Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт"-ийн ажил наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас "Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт"-ийн талаар НЗДТГ-ын А заал-нд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Монголын туялзуур сэлэмний холбооноос ирэх сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний анхдугаар хэвлэлийн хурал "Монгол Ньюс" мэдээллийн төвд болно. Утас: 93115665, 99279540.


11:45 цагт: Туушин зочид буудлын Сүлд танхимд "Улаанбаатар Эдийн Засгийн Клуб"-ын наймдугаар сарын уулзалтанд Олон улсын нэрт эдийн засагч Ken Schoolland "Худалдаа, Шилжилт хөдөлгөөн Энтерпренёр: Хөгжилд хүрэх зам" сэдвээр илтгэл тавина. Утас: 88073547, 88118112, 88112565, 99215984


12:30 цагт: Парламентэд суудалгүй найман намын төлөөлөгчид УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>