МАН-ын бүлэг тариаланчдын асуудлыг шийдэх шаардлага хүргүүлэв

719

МАН-ын бүлэг тариаланчдын асуудлыг шийдэх шаардлага хүргүүлэвУИХ дахь МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдэхийг шаардсан дөрвөн зүйл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ.

Уг шаардлагад тариаланчдад олгохоор шийдвэрлэсэн 100 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэлгүйгээр хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай өгөх, улс орны буудай, гурилын хэрэгцээг тариаланчидтай хамтран дахин нарийвчлан тооцож, шаардлагатай бол импортын гурил, улаанбуудайны зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ зөвшөөрлийн дагуу хилээр орж ирсэн гурил, улаанбуудайн тоо хэмжээ, оруулж ирсэн компаниудын талаарх мэдээллийг МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаарджээ. Мөн хаврын тариалалт эхлэхийн өмнө тариаланчдыг шатахуун, үрийн буудайгаар хангах ажлыг яаралтай зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах бэлтгэлийг эртнээс хангаж, хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэхийг онцлон дурджээ. Түүнчлэн тариаланчдад тулгамдаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариуг энэ сарын 10-ны дотор МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардав.

Б.Туул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>