Нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурна

754

 Нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурна

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
 Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2016 оны 5-р сарын 12-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 11 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 12-ны 21 цагаас тавдугаар сарын 13-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 13-наас тавдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>