Өнөөдөр болох зарим үйл явдлууд

791

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

11.00 цагт:
 "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ" ТББ-аас 2016 оны улсын их хурлын сонгуулийн санал хураах, тоолох үйл явцад хийсэн ажиглалтын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ. Сүлжээний гишүүнээр Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл, Филантропи хөгжлийн төлөө төв, Мидас, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын оролцоо төрийн бус байгууллагууд ажилладаг. Утас: 313207

 

11.20 цагт: Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөгийн нээлт болно. Энэ үеэр Банк, Даатгал, Монголын Ипотекийн Корпораци, Орон сууцны биржийн үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Утас: 99011281, 99907815

 

12.00 цагт: АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох "Ази-Европын редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт 7 дугаар сарын 7-8-нд Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагч Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өгнө. Утас: 99090339, 99263608

 

12.40 цагт: 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>