Э.ЦЭНДБААТАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТУЛААНД ЯЛАГДЛАА
"Рио-2016" олимпийн боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзсэн манай шилдэг ширэн бээлийтэн Эрдэнэбатын Цэндбаатар олимпийн наадмын хүрэл медалийн төлөө АНУ-ын шилдэг боксчинтой тулалдлаа. Гурван үеийн турш тун сонирхолтой тулаан хийсний эцэст манай тамирчин 3:0 харьцаатай ялагдал хүлээлээ.
Ингэснээр манай тамирчин олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Энэ жил дөнгөж 19 настай Э.Цэндбаатарын хувьд анхны олимпийн наадамдаа ийнхүү амжилттай оролцож, Риогийн рингэнд медалийн төлөө тулалдлаа.