Ванга: Хар хүн бол Америкийн сүүлчийн Ерөнхийлөгч
Болгарын агуу зөнч Ванга тэртээ 70-аад онд "Цагаан ордонд 2000-аад онд хар хүн эзэн сууна. Тэр бол Америкийн сүүлчийн Ерөнхийлөгч байх юм" гэж зөгнөхөд хүмүүс итгээгүй. "Ванга эмээ зүгээр л муу санаатай, бохир хүн төрийн тэргүүн болно гэж зөгнөсөн байх" гэж олон нийт таамаглаж байв.
Гэтэл арьсны үзэл нэвт шингэсэн, 1960-аад он хүртэл негрүүдийг хүн гэж үздэггүй байсан Америкт Барак Обама Ерөнхийлөгч болж Вангагийн зөгнөл үнэн болохыг баталсан юм. Тэр бүү хэл Ванга "Америк орон аймшигт эдийн засгийн хямралд өртөж Хойд ба Өмнөд болж хуваагдана. Эсвэл энэ улс хөлдөж сүйрнэ" гэж зөгнөсөн билээ. Түүний энэ зөгнөл хэзээ биелэхийг Мөнх хөх тэнгэр л мэдэх байх. Зөвхөн Ванга ингэж Америкийн талаар мууг зөгнөөгүй.
Америкийн зөнбилэгч Эдгар Кейси "Хар хүний удирдлаган дор манай улс сүйрэлд хүрнэ" гэж хэлжээ. Түүний зөгнөл 100% биелдэгийг дашрамд дурдъя. Христийн хамгаалагч хэмээн өргөмжлөгдсөн Нонн Йобизнич "Америк улс яг Израиль, Иудей мэт болно. Эдгээр орныг 44 хаан удирдаж сүүлчийн хааны үедээ мөхсөн" гэж зөгнөсөн. Энд тодруулахад, Барак Обама бол Цагаан ордны 44 дэх эзэн билээ.
Дундад зууны "хар лам" хэмээн алдаршсан Федерико Мартелли өөрийн "Мөнхийн ном"-д ингэж бичжээ. "Ирээдүйд хоёр далайн эрэг дээр их гүрэн байгуулагдаж дэлхийд хамгийн хүчирхэг нь болно. Энэ орныг 4 жил тутам өөр өөр хүн удирдах ба 44 дэх нь сүүлчийнх байна" гэж тус номонд өгүүлсэн. Энэ номыг 500 жилийн өмнө бичсэн бөгөөд тэр үед Колумб ч Америкийг нээгээгүй байсан юм.
Эдгээр зөгнөл биелэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Америк гүрэн өнөөдөр эдийн засгийн төдийгүй улстөрийн хямралд өртжээ. Мөн дэлхий даяар цэргийн 700 гаруй баазаа байрлуулан үгэнд нь ороогүй бүхний эсрэг дайн дажин дэгдээж Ойрхи Дорнодыг цусанд живүүлсэнтэй холбоотойгоор АНУ-ын нэр хүнд улам буурсаар л.
Өнөөдөр энэ улс Ерөнхийлөгчөө сонгож байгаа. Гэхдээ ардчилсан гэгдэгч АНУ-ын сонгууль шууд биш, эрх тэгш биш, шударга бус. Итгэхгүй байгаа бол интернэтээс хайгаад үзэцгээ. Америкчууд өөрийн Ерөнхийлөгчөө шууд сонгох эрхгүй гэдгийг энд онцолъё. Сонгогчид хэмээх тусгай, шилэгдсэн хэдхэн зуун хүмүүс л 325 сая америкчуудын өмнөөс Ерөнхийлөгчөө сонгодог. Хамгийн гол нь Америкийн сонгууль хэзээ ч гадны ажиглагчдыг оруулдаггүй. Оросын дипломатчид хэд хоногийн өмнө "Танай сонгуулийг сонирхоё" гэж санал тавьтал "Сонгуулийн хэсгүүдэд ойртож очихыг ч хориглож байна Бууны сум тусах газарт дөхөж ирвэл эрүүгийн хэрэг нээж баривчилна" гэж сүрдүүлсэн гээд төсөөл дөө. Энийг тэгээд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэх үү?
Hodni Odmaa, www.mnews.mn