ТҮҮНИЙГ ӨДӨР БҮР СОНГО

997
 
 ТҮҮНИЙГ ӨДӨР БҮР СОНГО

Түүнтэй хамт байсан хугацаандаа би түүнийг зовоосон. Би түүнийг сонгосон, гэхдээ бүрэн сонгоогүй. Анх би түүнтэй хамт байхыг үнэхээр хүссэн. Тиймээс түүнийг сонгосон. Тэр бол гайхалтай, мэдрэмжтэй, ухаантай, хөгжилтэй, тачаангуй бүсгүй. Тэр дууг минь гарахгүй болтол инээлгэж, ухаанаараа намайг гайхшруулж чаддаг. Өглөө бүр сэрэхдээ түүний гар цээж дээр минь байхад би аз жаргалыг мэдэрдэг.

Би түүнд галзуу хайртай байсан. Харамсалтай нь ихэнх хосуудад хайрыг үнэлж чадаагүйгээс тохиолддог үл ойлголцол бид хоёрыг алгассангүй. Тэр үеэс хойш надад хайрлахад илүү амархан ба намайг амархан хайрладаг бүсгүй байсан ч болоосой гэж бодох болсон. Одоо бодоход өдөр өнгөрөх тусам түүнийг сонгох миний сонголт багасаж эцэст нь түүнийг сонгохоо больсон. Бид хоёр хоёулаа үүнээс болж зовж эхэлсэн.

Сонгоно гэж юу гэсэн үг вэ? Энэ нь өөрийн сонголтоор сонгосон хүнээ үнэлэх юм. Түүний чамд өгч байгаа цаг хугацаа, инээмсэглэл, гоо үзэсгэлэн, мэдрэмж гэх мэт зөндөө зүйлийг үнэлэхийг хэлнэ. Харамсалтай нь би тэр үед энэ бүхнийг харж чадаагүй. Би зүгээр л түүний шаардлага, уур уцаар, хатуу байдал гэх мэт муу талуудад урладаг болсон. Түүний муу талыг олж харах тусам би түүнд адилхан муухай хандсан ба энэ нь бидний харилцааг улам л дордуулсан. Тэр минь надаар өөрийгөө сонгуулахын тулд бүхий л зүйлийг хийсэн ч хэн нэгнийг хүчээр сонгуулж, хайрлуулах чинь утгагүй зүйл.

Надад хандах хандлагаас түүний намайг сонгох сонголт ч гэсэн багасаж эхэлснийг би мэдсэн. Гэхдээ тэр минь намайг бүр мөсөн алдахаас айсандаа л надад тэгж ханддаг байсан. Тэр минь миний хайр унтраад түүнээс сална гэж бодсон. Би ч салсан. Түүний сонгох сонголт минь багассаар үгүй болж би түүнээс салсан.

Анх би түүнийг өөрийн болгохдоо яг л дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлийг олсон мэт байсан ч бидний харилцаа сүүлдээ зүгээр л эр эмийн хэрэгцээгээ хангадаг хүмүүс болж би түүнээс салсан. Хэрвээ та өнөөдөр хэн нэгэнтэй харилцаатай байгаа бол өөрөөсөө дараах асуултыг заавал асуу: Би түүнийг өнөөдөр яагаад сонгосон бэ?

Маш сайн бод. Зүгээр л сэтгэл хөдлөлөөр сонгосон гэж хариулж болохгүй. Хэрвээ өнөөдөр та хариултыг олж чадаж байвал маргааш ч гэсэн энэ асуултыг өөрөөсөө асуу. Өдөр бүр асуу. Харин хариултыг нь олж чадахгүй бол та түүнийгээ явуул. Бусдын цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй. Зөв хүнтэй учрахад нь боломж өг.

Хүн бүр жинхэнэ хайрдаа сонгогдох эрхтэй. Өдөр бүр. Та ч гэсэн. Ухаантай амьдарцгаая.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>