Засгийн газар, УИХ-д хийх зүйл их байна

2159
Засгийн газар, УИХ-д хийх зүйл их байна
Хаврын чуулганы ху­га­­цаанд ханатлаа хэ­рэл­дэж хэлэлцсэн гишүүд одоо л нэг амсхийх бололтой. Үн­дэсний баяр наадмаараа тав хоног амрах хуулийн төслөө бат­луулж бүгд л тойрогтоо очиж эсвэл, Үндэсний их баяр наадмаараа жинтэйхэн амра­хаар зэхэж байна. Гэсэн ч зарим на­мын бүлэг амарч суух цаг биш хэмээж байгаа. Ингэхээс ч аргагүй. Уг нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн амарч байх цаг хугацаа биш гэд­гийг хэн ч хэлнэ. Наадам дөн­гөж өн­гөрүүлээд л ээлжит бус чуул­га­наа зарлаж эдийн зас­гийг идэвх­жүүлэх зарим арга хэм­жээний хү­рээнд батлах ёстой хуулийн төслүүдээ батлах учиртай. Наадмаас өмнө нь ч амрахгүй ху­ралдаж хуулийн төслүүдээ бат­лах учиртай байв.

Гэсэн ч ги­шүүд нэг өдрийн дотор 18 хууль баталсандаа "бялуурч” чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулсан билээ. Дол­ду­гаар сарын 10 хүртэлх ес хо­ногт өдөр болгон чуулган ху­ралдуулж нэлээд олон хуу­лийн төслүүдийг баталж бо­лох байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Тиймээс наадам дөн­гөж өнгөрүүлээд л байнгын хороогоор намрын чуулганаар хүлээлт үүсгэсэн хуулийн төс­лүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, эдийн засгийн хүндрэлтэй байд­лаас гарахын тулд мөнгө олох арга зам хаана байна тэр бүхнийг л олох учиртай. Ямар­тай ч энэ зун өмнөх шигээ улс тө­рийн хувьд тайван амгалан зун байж чадахгүй гэдэг нь тодорхой юм.  Эдийн засгийн талаас ч, улс төрийн намуудын үйлдлээс харахад ч тэр.
 
"ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүн гарах ёстой
 
Өнгөрсөн баасан гарагт МАН-ын бүлэг мэдээлэл хийж энэ зун амрахгүй ажиллана гэд­гээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэл­бэл, амарч, тэмдэглэлт ой хэсч зугаалж явах цаг хугацаа биш гэдгийг тэд мэдэрч байгаа гэнэ. Туршлагатай улс төрийн хүчний хувьд эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа. Ирэх намар ямар энэ байдлаараа явбал эдийн засагт ямар да­рамт ирэх вэ гэдгийг маш сайн мэдэрсэн хэрэг. Тэгэхээр олон­хийн гишүүд ч гэсэн энэ хугацаанд тойргийн сумдын ой гэж хэсч тэнэлгүй долдугаар сарын 15-наас эхлэн ээлжит бус чуулган зарлаж "ЭЗЭН-100”-ийн үр дүнг харуулмаар байна. Мөнгө олохын тулд, мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд тэд хичээх ёстой.

100 хо­ногт амжуулна гэсэн бол тэр амлалттаа хүрмээр байна. Хүн бүхэн л үүнийг хүсч байгаа нь мэдээж. Гэтэл Ерөнхий сайд 100 хоногийн хугацаанд эдийн засаг гял цал болохгүй хэмээн ярьжээ. Уг нь эхэндээ энэ 100 хоногийн хугацаанд гял цал бо­л­гох хуулийн төслүүдээ ба­талж чадна хэмээн ам гарсан атлаа 100 хоног талаас илүү нь өнгөрчихсөн энэ үед бүх зүйл гял цал болохгүй хэмээн мэ­дэгдэж суугаа нь дэндүү ха­риуц­лагагүй асуудал юм. Зас­гийн газарт ч, УИХ-д ч хийх зүйл их байна.
 
Энэ зун уул уурхайн салбар сэргэх нь, гэхдээ...

Наадмын тав хоногийн хуга­цаанд олон ч асуудал эмхэндээ орох нь мэдээж. Адаглаад л хүчингүй болсон, эрхийг нь түдгэлзүүлсэн лицензүүд энэ хэ­дэн өдөр эргэн сэргэх бо­лол­­той.

Ашигт малтмалын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах хуулийн төслийг баталснаар зуны хугацаанд маш олон хай­гуулын, ашиглалтын лиценз эргэн сэргэж уул уурхайн сал­бар урагшаа нэг алхах нь то­дорхой байна. Баяр наадмын дун­дуур баахан лиценз сэргээж хо­лион бантан хутгах нь хэ­мээн хардаж байгаа сөрөг хүч­ний болгоомжлол ч худлаа биш. Наадмаас өмнөх хэдэн өдөр маш олон зүйл шийдэгдэх нь тодорхой. Наадмын дараа ам­раад явчихаас нь урьтаж асууд­лаа шийдүүлэх гэсэн хү­мүүс ч бужигнаж эхлээд байна. Дор­ноговь аймгийн Улаан­бад­рах су­манд асуудал үүс­гээд байгаа "Арева” групп олборлолт явуу­лах эрхээ авна гэсэн бор шу­вуу ч нисч байна. Өөрөөр хэлбэл, наадмын тав хоногоор далимдуулан маш олон хууль бус лицензийн наймаа хийгдэх нь үү гэдгийг анхаарлын га­дуур орхиж болохгүй юм. Түүнчлэн, Газрын тосны тухай хууль батлагдсанаар наадмын дараагаас уул уурхай, газрын тосны салбарт эргэлзээгүй том дэвшил ирнэ.

Монголыг зо­рих гадны компанийн тоо ч нэмэгдэж, дотоодын уул уур­хайн компаниудын үйл ажил­лагаа зуны гурван сард бу­цаад хөл  дээрээ босч ча­­дах нь ээ. Төмөр замын тран­­зит тээв­рийн асуудлаа, тө­рийн өм­чийн компаниудын хувьч­ла­лын асуудлыг зундаа баг­тааж шийдсэнээр намар гэ­хэд бид маш олон асуудлаа ший­дэж чадна гэх итгэлтэй болж бай­на. Мөн Засгийн газраас хэ­рэг­жүүлэх экспортыг дэм­жих, им­портыг орлох 888 тө­сөл хө­төлбөр ч эхнээсээ үр дүнгээ өгөх учиртай. 888 төсөл хө­төл­бөрөөс дөнгөж 20 гаруй нь зээлээ авсан дүн мэдээ бай­гаа. Ийм байдлаар назгай ханд­вал энэ төсөл хөтөлбөрүүд ямар­тай энэ жилдээ үр дүн­гээ өгч чадахгүй. Тиймээс том­хон төсөл хөтөлбөрүүд урагш­луулах, намар сургууль цэ­цэрлэг орох цагаар эдийн за­сагт ирэх томхон дарамтыг аж­ралгүй давах бэлтгэлээ наад­мын маргаашнаас эхлээд хийе.
 
Улс төрийн намууд амсхийхгүй гэв

Өнгөрсөн баасан гарагт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэр­бээр, өөрийг нь энэ суудлаас буул­гах сонирхолтой хүмүүс өөр нам дотор нэлээдгүй байгаа талаар ярьсан юм. Гэхдээ аль на­маас ийм шахалт үзүүлсэн бэ гэдгийг хэлсэнгүй. Энэ мэдэгдлээрээ тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дар­гын суудал дэнжигнэж эхэлсэн гэд­гийг нотоллоо. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын сүүлээр эх орондоо бүр мөсөн ирэх болсныг дуулгав. Ингэснээр МАХН дотор бужиг­наан үүсэх нь мэдээж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мөн л өөрийн намын гэсэн хэдэн телевиз, сэтгүүлчдийг цуглуулж улс тө­рийн асуудлаар мэдээлэл хий­лээ. Тэгэхээр улс төрийн на­мууд ч унтахгүй гэдэг нь то­дорхой байна. МАХН-ын дарга Н.Энх­баяр эргэж ирснээр нам­даа халаа сэлгээ хийх бор шу­вуу нисч байгаа нь батлагдах нь. МАН ч гэсэн зуныг зун гэхгүйгээр улс төрийн тог­лолтуудыг хийхээр ярилцаж бай­гаа сурагтай. Олонхийн фрак­циудын улстөржилт, "Банк оф чайна”-ийн эргэн тойрондох асуу­дал, Газрын тухай багц хууль гэх мэт халуун зунаар улс­төр­жих сэдвүүд хангалттай их байна.

Монголын мэдээ
Б.Тогтох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>