ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ ЗУРГИЙГ ДЭВСЭЛСЭН ЗАЛУУД 1 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
"Би-Би-Си” телевизийн мэдээлсэнээр, Хятад улсын Өвөр Монголын ӨЗО-ы шүүх Луо овогт залууд энэ долоо хоногийн эхээр "Нийгэмд үндэстний цөөнхийг үзэн ядах хандлага бий болгохыг оролдож, нийгмийн тайван байдлыг алдагдуулсан” гэх үндэслэлээр нэг жилийн хорих ял оноосон байна.
Уг дүрс бичлэгийг өнгөрсөн тавдугаар сард интернэтэд тавьсны дараа Өвөр Монголын олон иргэн цагдаад гомдол мэдүүлснээр 19 настай Луо овогтыг баривчилсан аж.
Хятадын үндэстний цөөнх болох монголчууд нь Чингис хааныг ихэд хүндлэн биширч, зураг хөргийг нь хоймортоо залдаг юм.
Луо овогт шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ.