С. Баярцогт: Оюутолгой бол үнэхээр шударга гэрээ

452

С. Баярцогт:  Оюутолгой бол үнэхээр шударга гэрээ

АН-аас өчигдөр хасагдсан С. Баярцогт Швейцарийн банкин дахь данстай холбоотой асуудлаар өөрийн биеэр мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Би Америкад сурч байгаа ийм асуудал гарсан болохоор би сурхаа зогсоогоод ирээд байна. ОУ-ын нэртэй агентлагаар мэдээлэл гарсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан АН шийдвэр гаргаж намайг намаасаа хассан. Надад хасах тухай урьдчилан дуулгаагүй. Хамгийн гол асуудал бол Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал. Том гэрээ учраас хүмүүс авилга авсан байх магадлалтай хэмээн харддаг. Оюутолгой бол 70-100 жилийн настай үнэхээр том гэрээ. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол 100 жил маргаан дагуулна. Гэрээг үнэхээр шударга хийгдсэн гэдгийг би та бүхэнд харуулах болно. Энэ төсөл дээр 2009 онд ажилласан хүмүүс чөмгөө дундартал ажилласан. Би Монгол улсын хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан хүн. Надад гэр бүлээ, бизнесээ аваад явчих чадвар байгаа. Асуудлыг дахин дахин яриад байхаар хүмүүс итгэж эхэлдэг. Би улс төрд 20 гаруй жил ажилласан. Тэр үед залуу гишүүн байсан болохоор эмэгтэй гишүүдтэй л холбож бичдэг байсан. Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Би тухайн үед бизнес хийх талаар бодсон. Тэгээд Монголын нэртэй бизнесмэнээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань зээлээ буцаагаад авсан. Одоо надад ямар нэгэн данс байхгүй. Царцаасан данс гээд байгаа нь 10-н жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан Монгол хүний данс. Гэвч үүнийг төөрөгдүүлэн Оюутолгойтой холбож мэдээллээ. Ийм мэдээлэл гарсны дараа хувьцааны үнэ унасан. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчиллын зарчим. Гэтэл манай намын удирдлагууд дуулиан шуугианыг далимдуулаад хөөлөө. Энэ байдал аажмаар явсаар дарангуйлал болдог юм. Үнэхээр миний буруу байх юм бол би хариуцлага хүлээнэ. Швейцар болон Монголын хууль хүчний байгууллага хамтарч ажиллаж байгаа нь сайн хэрэг” хэмээн мэдэгдлээ.

А. Дүүрэнжаргал

Эх сурвалж: Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.