Анх удаа роботоор хорт хавдар авчээ

998

 

АНУ-д хүний нурууны нугаламд үүссэн хорт хавдрыг анх удаа робот ашиглан хагалгаа хийж авсан байна. Энэ нь хордом хэмээн нэрлэгддэг ховорхон тохиолдох хорт хавдар байсан аж. Хүний хүзүүний нугалам хэсэгт хийсэн энэхүү гайхалтай мэс ажилбарыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэн эмч нар хийжээ. Хагалгааны үеэр тэд робот мэс заслын аргыг ашигласан байна. Энэхүү хагалгааг хийлгэсэн өвчтөн нь Нью-Йорк хотын оршин суугч, 27 настай залуу байжээ.

Тэрээр хоёр жилийн өмнө зам тээврийн осолд орж, ноцтой гэхээргүй бэртэл гэмтэл авсан хэдий ч түүнээс хойш хүзүү нь хөндүүр өвчтэй болсон гэнэ.Ингээд нарийвчилсан шинжилгээ хийлгэх явцад түүний нэг нугаламд хордом хэмээх хорт хавдар үүссэн болох нь тогтоогдсон байна.Хагалгаа гурван үе шаттайгаар явагдсан байна. Эхний шатанд мэс засалчид хэт авианы төхөөрөмжийн тусламжтайгаар хавдартай хэсэг дэх нугаламыг тайран авч, ясны хэсгүүдийг салгаж авчээ. Дараа нь тэд робот ашиглан, нөгөөх нь "замыг цэвэрлэж”, шинээр үүссэн хавдрыг төвөнхөөр дамжуулан гаргаж ирсэн байна. Сүүлийн шатанд, өвчтөний ташаа хэсгээс авсан ясны эдийн тусламжтайгаар нугаламын ясыг сэргээсэн гэнэ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>