ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

668

ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

 

АТГ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн авлигын хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан билээ.


Ийнхүү бүтэн жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа олон хүнд холбогдох хавтаст хэргийг шалгаж дууссан байна.
 
Тэднийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үндэслэлээр шалгасан юм.
 
Тэгвэл тус боомтын гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>