Увс аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

623

 

 

Увс аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

 

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг аравдугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус сургууль зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Увс аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.

Тус сургуулийн үеэр цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм байна. Мөн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажиллаж буй аж. 

Аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнэх зорилготой юм байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр турших, удирдах бүрэлдэхүүнд гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг аж. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>