“Нийслэл өргөө”-ийн Б.Ганзориг, Баян-Өлгийн Засаг дарга асан С.Хавал нарт ял оноожээ

1391

“Нийслэл өргөө”-ийн Б.Ганзориг, Баян-Өлгийн Засаг дарга асан С.Хавал нарт ял оноожээ"Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарыг хэргийг шүүж, ял оноожээ. Тодруулбал "Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж, хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулан, "Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнсжээ.

 Мөн Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж  хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс шийдвэрлэжээ.

Тэд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх "Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан хэрэгт буруутгагдсан байна. Мөн 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт "Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, 30.842.694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн, 2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт "300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн болохыг нь тогтоожээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>